Үндсэн хэсэг рүү очих
Cloudj
Клауд backup · VM Snapshot

Таны серверүүдэд зориулсан Клауд backup болон VM snapshot

Эрсдэлтэй өөрчлөлт хийхээсээ өмнө snapshot үүсгэн 5–6 минутын дотор өмнөх төлөв рүү буцаах, эсвэл тусдаа NAS сан дээр бүтэн backup хадгалах боломжтой. Автомат хуваарийн тусламжтайгаар хамгийн сүүлийн хуулбарууд хадгалагдах тул санаа зовох зүйлгүй.

  • Эрсдэлтэй өөрчлөлтийг хэдхэн минутад буцаах боломж
  • Тусдаа NAS санд хадгалагдах бүтэн backup
  • Хуучин хуулбаруудыг автоматаар устгах хуваарь
Snapshot ба нөөц хуулбарКонсолын танилцуулга
snapshot
daily · 02:00
retention
7
NAS backup
weekly

Одоогийн системийн үнэ тариф

Үнэ тариф & тооцоолуур

Үнийг харахын тулд удирдлагын самбарт тохиргоогоо сонгоно уу. Эцсийн төлбөр таны хэрэглээ болон сонгосон тохиргооноос шалтгаална.

Эхлэх

Боломжууд

Буруу хийсэн өөрчлөлтийг буцаах

Дискний snapshot-ийг серверийг унтраалгүйгээр ажиллаж байх үед нь авдаг. Харин сэргээх үед сервер түр зогсож, дискийг өмнөх төлөвт нь оруулаад дахин ачаалдаг.

Хуваарийн дагуу snapshot авах

Өдөр бүр эсвэл долоо хоног бүр автоматаар snapshot авна; тохируулсан хязгаарт хүрэх үед хамгийн хуучин автомат snapshot нь өөрөө устана.

Гэмтсэн дискнээс системээ сэргээх

Серверийн бүтэн хуулбар нь тусдаа NAS сан дээр хадгалагддаг тул диск гэмтэх эсвэл санамсаргүй алдаа гарсан ч найдвартай сэргээх боломжтой. Хуулбаруудыг шахаж хадгалдаг бөгөөд зөвхөн бодит эзлэхүүнээр нь төлбөр тооцно.

Өөрт тохирсон давтамжаар backup хийх

Цаг, өдөр, долоо хоног эсвэл сар бүр backup хийж, хэдэн хуулбар хадгалахаа сонгоорой; хамгийн хуучин хуулбар автоматаар устах болно.

Cloudj-д 3 алхмаар эхлэх

  1. 01

    Бүртгэл үүсгэх эсвэл нэвтрэх

  2. 02

    Байршил болон тохиргоогоо сонгох

  3. 03

    Удирдлагын самбараасаа ажиллуулах, удирдах

Түгээмэл асуултууд

Таны серверүүдэд зориулсан Клауд backup болон VM snapshot