Bare metal серверүүд: зориулалтын Dell PowerEdge тоног төхөөрөмж
Хэнтэй ч хуваалцахгүй, бодит Dell PowerEdge физик сервер түрээслэнэ үү. Хөтөчөөсөө шууд консолоо нээж, тэжээлийг удирдаж, Ubuntu эсвэл Debian суулган зөвхөн танд зориулсан нийтийн IPv4 хаягийг ашиглаарай.
- Хэнтэй ч хуваалцахгүй бодит Dell PowerEdge физик сервер
- Хөтөчөөсөө консол удирдах, тэжээл асааж унтраах, төхөөрөмжийн төлөвийг хянах
- Зөвхөн танд зориулагдсан нийтийн тусгай IPv4
- Тэжээл
- Асаах · Унтраах · Дахин асаах
- Консол
- Вэб хөтөч дотроосоо
- Үйлдлийн систем суулгах
- Ubuntu · Debian темплэйтүүд
- Сүлжээ
- Тусгай IPv4
Dell PowerEdge · удирдлагын самбараасаа бүрэн удирдах боломжтой
Бэлэн байгаа тохиргоонууд
Bare metal серверийн тохиргоо ба үнэ
Үнийг харахын тулд удирдлагын самбарт тохиргоогоо сонгоно уу. Эцсийн төлбөр таны хэрэглээ болон сонгосон тохиргооноос шалтгаална.
ЭхлэхБоломжууд
Бүх техник хангамж зөвхөн таных, өөр хөрш байхгүй
Та бодит физик серверийг бүрэн эзэмшинэ: бүх процессор, санах ой болон дискүүд. Ямар нэг гипервайзор байхгүй бөгөөд нэг төхөөрөмж дээр өөр ямар ч хэрэглэгч байхгүй.
Хөтөч дээрээсээ шууд консолтой ажиллах
Үйлдлийн систем суугаагүй байхад ч серверийн алсын консолыг хөтөчөөсөө нээн удирдах боломжтой. Хандалт нь веб гарцаар дамждаг тул iDRAC удирдлагын интерфэйс гадагш шууд ил гарахгүй.
Ганц товшилтоор тэжээлийг удирдах
Серверийг асаах, унтраах, дахин ачаалах үйлдлийг консол эсвэл API-аар гүйцэтгэнэ. Үйлдэл бүр түүхийн бүртгэлд (activity log) тэмдэглэгдэнэ.
Бэлэн загвараас ҮС суулгах
Ubuntu эсвэл Debian зэрэг бэлэн загварыг сонгоод серверийг виртуал медиагаар шууд суулгана. Өөрийн ISO файлаас суулгах боломж тун удахгүй нэмэгдэнэ.
Зориулалтын нийтийн IPv4
Сервер бүр зөвхөн таны ашиглах тусдаа нийтийн IPv4 хаягтай байна.
Хянахад хялбар трафик
Серверийнхээ орж, гарч буй трафик болон сарын нийт хэрэглээг шууд удирдлагын консол дотроосоо хянаарай.
Тоног төхөөрөмжийн төлөвийг нэг дороос
Серверийнхээ цахилгаан зарцуулалт, температур, хөргүүр сэнсний ажиллагаа болон төхөөрөмжийн бүртгэлийг шууд хараарай.
API ашиглан автоматжуулах
Дээрх бүх боломжийг API-аар дамжуулан удирдах боломжтой. API түлхүүрийн хандалтыг Dedicated Server-ийн хүрээнд: унших (read), бичих (write), консол (console) гэж хязгаарлаж болно.
Cloudj-д 3 алхмаар эхлэх
- 01
Серверийн тохиргоогоо сонгох
- 02
Физик серверийг бүртгэлдээ хуваарилуулах
- 03
Консолоо нээж, ҮС суулган бүрэн удирдлагадаа авах